Saturday, November 16, 2013

Богд Хаант Монгол Улсын Догшин Ноён Хутагт Төмөрийн Даваа/1872орч-1922/.


Хасагдсан баатар буюу Богд Хаант Монгол Улсын Догшин Ноён Хутагт Төмөрийн Даваа буюу Дамбийжанцан/1872орч-1922/
....Ламын ярианы аялга халх ч биш, ойрад ч биш, холимог янзтай ажээ...Чухам ингэж байх үедээ Дамбийжанцан надад өөрийн намтрыг ярьсан юм. Түүний хэлснээр, тэр Улиастайгаас Хаалган орох замд, Түшээт хан Аймгийн Бадрах гүний нутагт, Ашиг хурган чулуу гэдэг\одоогийн Дорноговь аймгийн Мандах сумаас баруун хойш\ газарт төрсөн. 7 настайд нь түүнийг Долнуур дахь Шар сүмийн хийдэд суулгажээ...". хуудас 64,71, А.В Бурдуков, "Хуучин ба Шинэ Монголд".

А.В Бурдуков: -Чухам ингэж байх үедээ Дамбийжанцан надад өөрийн намтрыг ярьсан юм. Түүний хэлснээр, тэр Улиастайгаас Хаалга орох зам дээр, Түшээт хан аймгын Бадрах гүний нутаг Ашиг хурган чулуу гэдэг газар төрсөн\одоогийн Дорноговь аймгийн Мандах сумын төвөөс баруун хойхон. А.Б\.. 7 настай байхад нь түүнийг Долнуур дахь Шар сүмийн хийдэд суулгажээ..." хуудас 71, "Хуучин ба Шинэ Монголд" /Îðîñîä òàëòàé ò¿¿íèéã õàëèìàã ãàðàëòàé õýìýýí îðîñóóä õóäàë íàìòàð çîõèîí àâ÷ ÿâñàí/

 Ар Монголд хятадын цэрэг, киргизийн дээрэмчдийн эсрэг зэвсэгт тэмцлийг Дамбийжанцан ганцаараа эхлүүлэн, сэтгэлээр гүн унасан монголчуудыг зоригжуулсан түүх 1000 тонн шороогоор булуулсан ч цухуйсаар байна.

"...Би Түмэн гүнийхээс гарч 2 ламын гэрт орлоо. Тэнд 40-45 эргэм насны, тарган, чийрэг бадриун биетэй, өргөн шанаатай, зоримог байрын дугуй нүүртэй, өндөр духтай, гялалзсан нүдтэй, багавтар эвдэрсэн хамартай, тийм ч учраас гуншаадуу дуутай нэгэн эр байна. Хүрэн улаан өнгийн орос драпаар оёсон, хар захтай, өргөн ханцуйтай, нударгагүй дээлтэй байх нь төвд ламтай адил боловч, тэр сайн савхин орос бахиалтай, дээлийн нь захны цаанаас улаан эмжээртэй хар ногоон өнгийн, хуучирсан цэрэг цамцны зах цухуйж харагдана. Ламын ярианы аялга халх ч биш, ойрад ч биш, холимог янзтай ажээ. 2 дахь лам аж ахуй хариуцсан хүн бололтой. Гэрийн хананд маузер буу өлгөөтэй байх ба гэрийн хаяанд хоёр ширхэг даалин болон тэмээний тохош байв. Ахлах лам өөрийгөө Даваа гэж, туслахыгаа Жимбэ гэж нэрлэв...". хуудас 64, А.В Бурдуков, "Хуучин ба Шинэ Монголд", Улаанбаатар, 1987 он.

"Царев хот. 1917.3.18 ...Өөрийнхөө амьдрал ахуйн талаар танд мэдэгдэхэд, би Томскд ганцаараа, цаг үргэлж янданд сууж байсан хэдий ч бурханы авралаар дарга нь сайн хүн таарч, амьдрал минь муу биш, бүүр сайн гэхээр байв. Тэндээс намайг Якутск руу шилжүүлж, тэнд бас нэг жилийг ардаа орхив. Амьдрал ерөнхийдөө гайгүй байсан ч, тэнд дэндүү хүйтэн, бүүр 60 хэм хүрдэг байсан тул арай дулаан газарт шилжүүлэхийг би зохих хүмүүст хандан гуйсанд намайг Астрахань хотод шилжүүлсэн. Энд ч гэсэн амьдарч болохоор байгаа ч, цаг агаар нь нэг л хачин, дэндүү чийгтэй, ус муутай байсан тул губернийн тэргүүнээс намайг жижиг хотод шилжүүлэхийг гуйсных би одоо Царев хотод сууж байна...Дамбиижанцан."

  "Астрахань хот. Эмийн саны цэцэрлэгт гудамж. Вереникагийн байр... Миний бие 2 жилийн турш хятадуудтай тулалдаж эх орноо Хятадын дарлалаас ангижруулан Монгол Улсад асар их буян үйлдэж, дайны явцад суманд өртөн шархдан Монголын төлөө амь насаа хайрлаагүй атлаа ийнхүү зовж шаналж яваадаа тун ч гомдолтой байгаа билээ. Энэ жил намайг цагдаагын хяналтаас гаргаж байгаа ч би Монголд очихгүй. Би эх орондоо сайн үйл л бүтээж явснаас биш мууг хийж яваагүй атал миний эх орон намайг арга ядаж байхад огтхон ч ойшоож, хамгаалж өмгөөлсөнгүй. Алтайнхныг гэгээрсэн сайн хүмүүс болоосой гэсэндээ би сургууль байгуулж хүртэл байсан атал, Алтайнхан ч, нийт Монгол ч намайг ер өмгөөлсөнгүй.... Таны анд хэвээр байгаа Жа лам Дамбийжанцан...1917.6.30"

 "... "He is assuring the people" said our interpreter, "that they must do here what the Chinese have done in Kobdo and must secure from the Commissioner the assurance of an order to his guard not to prevent the carrying out their plans... The spokesman went out of the gate and, seeing his horse over on the other side of the enclosure, slung his rifle across his back and started for his mount. He had gone about half way when the stranger behind the corner of the fence suddenly galloped out and in a flash literally swung the man clear from the ground up across the pommed of his saddle, where we saw him tie the mouth of the semi-strangled Chinese with a cloth and dash off with him the west away from the town... This event terrorized the Chinese mob and calmed their heated spirits..." pages 163,164, Beasts, Men and Gods", Ferdinand Ossendowski, New York, E.P.Dutton and Company, USA, 1923.

/Ардын Çасгийн төлөөлөгчид Жа лам буюу Сайд ноён хутагт Дамбийжанцантай байгуулсан найрамдлын гэрээ/. "Найрамдлын батлах бичиг". Монгол Óлсын баруун хязгаарт түр зуур найрамдаõаар батàëсан бичиг байгуулсны учир, Монгол ардын засгийн газраас Улиастайд сууж хэрэг шийтгэгч сайд гүн Ламжав, уул Засгийн газрын заавраар Ёст засгийн хошууг тохинуулах хэрэгт мунхран ташаарч оргосон Ёст бэйл Мишигдоржийн биеийг эгүүлэн оруулж туслан бүтээсэн Дундад улсын Гансү мужийн хамаатай ноён лам Дамбийжанцан үнэхээрийн Монгол ардын засагт тустай санаа маш илэрхийлсэн учирт харилцан найралдаж хязгаарын олон ардад хэрэг төвөггүйгээр энх тайванд улируулахын тул төлөөний түшмэлийг томилон гаргаж хөндлөнд батлах Сайн ноён хан аймгийн Дилов хутагт Жамсранжав лугаа нэгэнт харилцан зөвлөлдөж нэгэн адил санаа нийлэлцэн зөвшөөрсөн учраа мөнхүү хутагтын газраас томилон илгээсэн биеийн төлөөлөгч дэмч Түдэв, Улиастайн сайдын төлөөний туслан шийтгэх түшмэл гүн Гүржав ноён лам Дамбийжанцангийн хамт хэлэлцэн тогтсон нь: --Нэгдүгээр зүйл. Ноён лам Дамбийжанцан Монгол ардын засгийн шашин үндсээ бишрэн туслахын тул ядууран чухалдаж мунхран ташаарч оргосон Ёст засаг бэйл Мишигдоржид завсарын номт тангаргаар ятган ухуулж, Улиастайд очуулж ялыг гуйн буруу хүлээлгэхийг Дамбийжанцан биед батлан хүлээв. --Хоёрдугаар зүйл. Улиастайн сайд лам Дамбийжанцан үнэнхүү сэтгэлээс туслан бүтээсэн гавъяа журмыг хүндэтгэхийн тулд оргосны хойно учир мэдэрч биеэр ялыг хүлээн ирсэн Ёст бэйлийн ялыг хууль ёсоор уучлан хэлтрүүлэх ба намын суртлаар тэтгэн тэнхрүүлэхийг сайд гүн Ламжав биед батлан хүлээв. --Гуравдугаар зүйл. Дундад, Монголын найрамдлын гэрээ бичиг хэзээ хэрхэн тогтоохын янар аялахаар одох ба мөргөхөөр одох жич хязгаарын монголчуудад ийнхүү зүйтэйгээр туслах явдлыг ноён лам Дамбийжанцан батлан хүлээв. --Дөрөвдүгээр зүйл. Мөн үүний янар ноён лам Дамбийжанцангаас өөрийнхөө номын барилдлагдаанд энгийн зэрэг хааяа нэвтрүүлэх зарах хүн ба бичиг захидлыг нэгэн адил туслан өнгөрүүлэх явдлыг Улиастайн сайд гүн Ламжав батлан хүлээв. --Тавдугаар зүйл. Энэхүү тогтоосон бичгийг цөм үсэг зурж, тэмдэг дарж батлаад хүчин төгөлдөр болмой. ªргөгдсөний арван хоёрдугаар он зургаан сарын хорин долоон. аргын улирлын найман сарын хорин нэгэн. 1. Улиастайн сайдын төлөөнөө туслан шийтгэх түшмэл гүн Гүржав батлав. 2. Гансү мужийн ноён лам Дамбийжанцан áàòëàâ. 3. Дилов хутагтын төлөөнөө äýìч Түдэв батлав".

 "...In the sober light of day the fortress lay dead and deserted; not a trace of life was to be seen. From the highest turret room of the citadel we looked out over the the land which once was swayed by Asia's dreaded lama bandit. To the south and west the view was cut off by blue chain of the Ma-tsung mountains, but to the north the glance could pass freely over the low rocky hills of the desert to Northern Mongolia's infinity of steppes. At the foot of the fortress flows the stream which made it possible for Dambin Jansang and his horde to live in the midst of stony desert. The Mongols call the place Baying Bulak, "rich spring", but the Chinese Kung-p'o Ch'uan, the spring by the duke's precipice". Down in the valley there were traces of irrigation canals, and everywhere there were remains of fireplaces bearing witness to the life which not long since had prevailed in the stronghold...". page 153, "Men and God in Mongolia\Zayagan\" by Henning Haslund. National Travel Club. New York. 1935.

Don Croner-èéí ñóäàëãàà: "After the murder of his roommate at Drepung Monastery in Lhasa he had become an outlaw and as such would have had few qualms about engaging in other criminal activities to support himself. Much later, he would achieve great notoriety as a bandit, caravan plunderer, extortionist, torturer, and murderer, but even in the early 1890s he may have been plying his trade as a conman. The Diluv Khutagt provides the details of one of his most elaborate swindles in Tibet. From the Diluv’s account it is difficult if not impossible to say when this episode occurred, but since Dambijantsan had apparently gone to Tibet in late 1890 and then returned to Mongolia flush with funds in late 1891 it might have happened then. In any case, I will relate the story here.Dambijantsan apparently started out for Tibet—perhaps from Uliastai, after his near-arrest there—on foot, carrying a pack on his pack, which would seem to indicate that at this time he was not too well-heeled. He did, however, brag that he had a lot of gold coins with him. He apparently walked first to Kumbum Monastery (revered as the birthplace of Tsongkhapa, founder of the Gelug Sect) near Xining, in current-day Qinghai Province, China, and then continued on to the Khökh Nuur (Qinghai Lake) region inhabited by Khoshuut Mongols. (Remember that he had passed through here earlier after leaving the Ili Basin.) Here he somehow managed to organize a caravan with a few camels and camel men and then proceeded on to Lhasa, ostensibly on a pilgrimage. On the camels were several pack loads so heavy that one man, not even the legendarily strong Dambijantsan, could not lift them. At night he always made sure these loads were placed in his own tent and he always slept right beside them..."/¿ðãýëæëýë áèé/
http://dambijantsan.doncroner.com/dambijantsan.7.html

Юм бэйсийн хийдээс Хятадын Су-чжоу хүрэх жины замын огтлолцолд, Хар Говийн дундах энэ цайзын баруун болон өмнөд талаар нь Монгол Улс, Шинжаан, Алашаагийн торгуудын хилийн заагт буй Маажинсан/Ма -цзун-шань/-ны уулс цэнхэртэж, хойд талаар нь Монголын дов толгод харагдана. Өөрөөр хэлбэл энэ цайзын үлдэгдэл одоо Хятадын Ганьсу мужид байх учиртай.

No comments:

Post a Comment