Sunday, April 7, 2013

Энхбилэгтийн Тогтох ба Борхонуудын Баяр

Зураг дээр: Энхбилэгтийн Тогтох ба Борхонуудын Баяр. Өвөр Монгол дахь Жирэмийн Чуулганы Дархан хошууны Манидын сүмд. 1911 он. --------------------------------------- Эцэг Энхбилэгт нь хэрсүү хүн учраас төрөлхийн хурц ухаан, түргэн зантай хүү Тогтохыгоо хожим ихэс, ноёдтой тэрсэлдэж болзошгүй хэмээн түүнийг эрдэм, соёлоос холдуулаж газар тариаланг эрхлүүлэн, хажуугаар нь дүү нартай нь нум сумаар харвах, намнах, моринд үсэрч мордох, харайж буух, ямар ч нөхцөлд халуун зэвсгээр мэргэн буудах зэрэгт сургаж өсгөжээ... ------------------------------------------"...1912.10.01. Тогтох бол өндөр нуруутай, нилээд аятай, зөөлөн царайтай ч хорсолт харгис нүдтэй хүн юм. Тэр бусад бүх монголчуудын нэгэн адил гэзэгтэй. Тогтох одоо нилээд уруудаж, эрүүл мэнд нь хар тамхи татсанаас голчлон мууджээ..." "--01.10.1912. Тохтохо высокого роста, худой, с довольно /привлекательными/ благообразными чертами лица и зловеще жестокими глазами. Он также, как и все монголы, носит косу. Он теперь заметно опустился благодаря, главным образом, курению опиума/сильно расшатавшего его здоровье/..." хуудас 116. Коростовец И.Я "Девять месяцев в Монголии". -------------------------------------------- Энхбилэгтийн Тогтох баатарын тухай нэгэн баримт: "Дотоод Монголын Горлос хошууны Тогтох бол Чин улсын тэдний харгисыг эсэргүүцэж шарын шашныг хүндэтгэн үзэх журмыг үүсгэж явсан ба хожим манай Гадаад Монголд дагаар орж хамаатаа ардыг элсүүлэн цэргийн хэрэгт хүчин зүтгэсэн гавъяа бүхий тул Автономит Монголын үед бэйсийн зэрэг хэргэм хүлээж явсан юм. Ардын засгийн анхны үед хэргийн учир татагдаж шүүх байцаах газар байцаагдаж түр хоригдон байсан: Зайсан Баасан ба зайсан лам Лувсанбалдан нар Тогтоход заалдсан ба булаагдсан зүйлийг эргүүлэн авахаар очиход бэйс Тогтохын хэлсэн нь: ” -Тэдгээр юмыг нь эргүүлэн өгөхгүй “ тэднийг эсэргүүцэн харъяат цэргүүдийг жагсааж байжээ. Бас Тогтохын хэлж байсан нь: “-Тогтох намайг авсныг хэн үзсэн, хэн хэлсэн, би хэдэн боодол тос авсан нь үнэн харин намайг тос авсныг шанзудбад хэн хэлсэн бэ? Богдын дэргэд улаан жинс зүүж зарлиг лүндэн хэмээн хүнийг айлган явдаг луйварчингууд байдаг, та хоёр тэр буй за. Одоо та нарыг зүй нь шулуун шууд алаад шанзудбагийн яаманд мэдэгдвээс зохих ахин нэгэн удаа түтгэлзэж дахин ирвээс алмой. Манай бичигч нар эд нарын нэрийг бичиж автугай. Би өгөх боловч өөрөө Богдтой уулзаж байж өгөхөөс биш та хоёр мууд хэрхэвч өгөхгүй. Танай Богдыг гамингийн гарт ороод амь мэгдэж байхад би цэргээн явуулж хүчин хавсран амийг нь авалцсан нь ийн өшөө болох буюу тийм сайн юм болбоос юунд гамингийн гарт орсон буй. Хэрвээ намайг ийнхүү хэлэв хэмээвээс та нар явчихсан гамингуудыг хэлж алуулсугай. Гамингийн юмыг олон хүн авахад та нар юм олж авч чадсангүй бөгөөд танай Богд дагалдсан шанзудба нар миний авсан юмнаас дам луйвардах хэмээж ирэв” хэмээх зэргээр хэлжээ. Энэ үгийг лам нар сонсож хүчээр бариулахыг бодсон баймой. Лам нар Тогтохоос туйлын айдаг байсан баримт нь “Түүний туйлын харгис муу сүрээс айж хариу үг хэлж чадсангүй буцаж ирэв” хэмээн бичмой... Ийнхүү Богдыг басамжлан доромжилж дайран хэлсэн ба Тогтох нь угаас цэргийн хүн тул өөртөө авч байсан буу зэвсэг зэрэг нь байсан ба Баасан, Лувсанбалдан нарыг ална- хэмээсэн хэргийн учир удалгүй хэрэгт татагдсан байна. Гянданд байхдаа өчил үгүй их хатуужилтай байв. Тогтохын их байшингийн баруун талд бүхий гадаа зоориноос карбин буу хоёр сум гурван хайрцаг гарчээ. Үүнийг коминдант хураан авсан хэмээмой. Энэ хэргийн учрыг байцаан үзэж ардын засгийн газраас суллан тавьсныг Чойбалсан өөрөө хэлж байсан...". --------------------------------- Ардын хувьсгалын дараа цахаруудыг Дорнод аймгийн Түшиг Цагааннуур суманд нутаглуулсан боловч, 1930-аад онуудад Х.Чойбалсан цахаруудыг хядсанаас насанд хүрсэн 4-хөн эр хүн үлдсэн гэдэг.

Богд Хаант Монгол Улсын Түрэмгий Баатар Борхонуудын Баяр/...-1921/.



Богд Хаант Монгол Улсын Түрэмгий Баатар Борхонуудын Баяр гүн/...-1921/ 

"...5-р сарын дундуур нэгэн өдөр Баяр гүны 400 орчим цэрэг Хүрээ замаар Хиагтыг эзлэхээр давшин орж ирлээ. Бид өглөөнөөс эхлэн орой хүртэл байлдаж, Баяр гүны цэргийг цохиж, Баяр гүнг шархдуулан барьж авав. Баяр гүн шархтай баригдаж байхдаа "-Би эзэн Хааны төлөө 70 гаруй дайн хийж үзсэн ч ийм заяагүй дайныг үзээгүй. Залуу жанжин надад нэг сум хайрла!" гэж бархиран байхыг би сонссон". хуудас 48, Жамсраны Доржхүү\1900-1969\, Монгол Ардын Журамт Цэргийн Дуртгалууд, Улаабаатар, 1985 он. 

"...Байлдааны явцад 7 хүн олзлогдсоны дотор хүнд шархадсан Баяр гүн, түүний мэдээ хүргэгч Пэрлээжамц, Сэдэд, Балдан, Бал гэдэг 3 цэрэг, Баяр гүны орчуулагч Очир Убугунов, тогооч Далай нар байсан юм...". хуудас 309, Бадам Васильев, "Ардын Журамт Цэргийн Дуртгалууд", Улаанбаатар, 1982 он.