Богд Хаант Монгол Улсын Түрэмгий Баатар Борхонуудын Баяр
гүн/...-1921/
"...5-р
сарын дундуур нэгэн өдөр Баяр гүны 400 орчим цэрэг Хүрээ замаар Хиагтыг
эзлэхээр давшин орж ирлээ. Бид өглөөнөөс эхлэн орой хүртэл байлдаж, Баяр гүны
цэргийг цохиж, Баяр гүнг шархдуулан барьж авав. Баяр гүн шархтай баригдаж
байхдаа "-Би эзэн Хааны төлөө 70 гаруй дайн хийж үзсэн ч ийм заяагүй
дайныг үзээгүй. Залуу жанжин надад нэг сум хайрла!" гэж бархиран байхыг би
сонссон". хуудас 48, Жамсраны Доржхүү\1900-1969\, Монгол Ардын Журамт
Цэргийн Дуртгалууд, Улаабаатар, 1985 он.
"...Байлдааны явцад 7 хүн
олзлогдсоны дотор хүнд шархадсан Баяр гүн, түүний мэдээ хүргэгч Пэрлээжамц,
Сэдэд, Балдан, Бал гэдэг 3 цэрэг, Баяр гүны орчуулагч Очир Убугунов, тогооч
Далай нар байсан юм...". хуудас 309, Бадам Васильев, "Ардын Журамт
Цэргийн Дуртгалууд", Улаанбаатар, 1982 он.
No comments:
Post a Comment