Saturday, November 16, 2013

Богд Хаант Монгол Улсын Үе Улиран Улсад Туслагч, Шударга Баатар Бавуужав/1875-1916.10.08/

 
Богд Хаант Монгол Улсын Үе Улиран Улсад Туслагч, Шударга Баатар Бавуужав/1875-1916.10.08/ Харчин гүн Бавуужав нь Зостын чуулганы Түмэд зүүн гарын Монголжин хошууны хүү. 
Хаант Оросоос хурдан буу нэг түм, сум 30 саяыг худалдан авахыг зорьж хариуг 2 сарын дотор, 5-р оны зуны тэргүүн сарын шинийн нэгнээс өмнө авахыг хүсэж Бавуужав бичсэн нь: “Улс орноо нэгтгэх, олон амьтныг цог нүүрсний зовлоноос гаргахын тулд амьдралга хөрөнгө, үр хөвгүүнээ худалдавч дуртайяа буу зэвсгийн өртгийг тус тусын хувиас гарган зүтгэхээс өөр цалин хишиг хүртэхийг хүсэхгүй. Хэрэв болзоолсон хугацаанд эс мэдэгдвээс сургаж заахыг дахин хүсэн эрэхгүй бөгөөд хулгай Юань Ши Кай лугаа эрэгчин эмэгчнийг үзэлцэх явдлыг сануулъя".
Хятадын цэрэгт шахагдан Халхын нутагт орсон өвөр монгол цэрэгт Богд Хаант Монгол Улс туслах битгий хэл гаминтай хавсран дарахаар заналхийлсний хариуд гомдон бачуурсан Бавуужав: “Бид нэгэнт Монголд жигшигдэн хөөгдсөн учир цэргийн зэр зэвсгийг хураалгаж чадахгүй, цалин мөнгө ч авахгүй, харин энэхүү зэвсгээрээ монголоос чадах чинээгээр хоол олж иднэ. Монголтой эрэгчин эмэгчнээ үхтэл үзнэ. Хэрэв Монголд дийлдвээс бид гомдох явдалгүй, дийлж болбаас хэзээ ч монголоос амиа тэжээнэ".
Бавуужав: “Монгол Улс байгуулах хэргийг даруй бүтээж эс чадсаны үчраа” “дайсан болсон хятадад эгүүлэн тушаагдаж хэзээ хэрхэн алах хорлохын түгшүүрээс зайлахад” бэрхтэй болсон учир арга буюу зэвсэг барин босч “бүх Монголыг нэгтгэн улс байгуулж амар жаргал эдлүүлэхийг үзмүй хэмээн түмэн газрыг хол хэмээхгүй, төрсөн нутгаас ангижран гарч” эцэстээ “орох эгэх газаргүй гүний нутагт” “амь ульжих эд хөрөнгө огт үгүй хэдэн арван зуун хүн өлсөх даарахын зовлон эдэлж унасан морио алж идэх зэргийн ховор гачигт тохиолдон…хулгай дээрэмчин болсны харгаагаар үхэх сөнөх зовлонд хүрсэн байдал учрыг санахад үнэхээр нигүүлсэлтэй бөгөөд ихэд хөөрхийлөлтэй болох тул халуун үнэн зүтгэлт монгол ах дүү нарын өмнөөс эмгэнэл дурсгал болгон тэмдэглэвэй". 
Бавуужав: “Бид нар хэдүй Монгол улсаа дахин мандуулсугай” хэмээн тэмцсэн боловч энэ их зорилгодоо хүрч чадсангүй. Тиймээс “Дайчин улсын хэвт ёсны хаан эзнийг Дундадаас мандуулахаар Манжийн угсаа Су Чин ван лугаа зөвлөлдөн хэлэлцэж тогтоод хэргийг анх үүсгэхэд аливааг хувьсган улируулж хэрэглэхгүй аваас үл болох тул тамга, туг, хиурыг бүрнээ шинэ үйлдэж Богд хааны соёрхсон туг тамгыг шүтээн болгож цаг үргэлж аливаа зүйлийг даатган залбирч…Тоа нан фу зэрэг газрыг байлдан эзлэхээр бэлтгэж, цэргийнхээ хагасыг хүүхэд эмэгтэйчүүдийн хамт Хөлөнбойрт үлдээж, aгт морь 300, үхэр 50-иад, майхан тавийг тэр хавийн ардаас тусласныг авч мордох....
"...Би 1911 онд Говь мэргэн вангийн хошуунаас цэрэгт дайчлагдаж ирээд 2 жил хиртэй болоод зүүн урагш хятадын хар цэрэгтэй байлдахаар гүн Бавуужавын цэрэгт их бууны сумангийн даргаар явж Үхэрч-Овоо, Элсэн Дарвагай, Долон нуур, Жанчхүү, Бирүү хот, Лин-чин шаан, Лүй жи-янзы зэрэг газруудаар удаа дараа байлдаж явтал жанжин Бавуужавын оронд Манлай ван жанжнаар очиж жил илүүхэн болж Бирүү хотод ирэв. Тэндээ 2 сар болоод болоод Богдоос тэндхийн цэргийг татан буулгаж Нийслэлд ир гэсэн ёсоор бууж Хужирбуланд ирэв. Цэргийн Яамны тушаалаар бүх цэргийг буулган халж зөвхөн 4 зах сүвийг харгалзах 50, 50 цэрэг үлдээхэд Хиагтын хилийг харах тавьтад би орсон юм..." Ядамын Лувсангомбо\1870-1962\-ын дурсамжаас. хуудас 459, "Монгол Ардын Журамт Цэргийн Дурдатгалууд". 1985. 
"Хиагтын гэрээг баримтлан Богд гэгээний засгийн газар, Бавуужавыг ятган, түүний цэргүүдийг тараахаар Манлай баатар Дамдинсүрэн, Сэцэн хан аймгийн жанжин ван Доржцэрэн нарыг удаа дараа томилон явуулсан боловч тус болсонгүй... Ингэж Богд гэгээний засгийн газар өчигдөрхөн Өвөр Монголыг чөлөөлүүлэхээр явуулсан цэргийн жанжнуудын нэг болох Бавуужавтай эвдрэн харилцан дайсагнаж Бавуужавыг "хулгай", "дээрэмчин" гэхээс өөрөөр нэрлэхээ болив....". "БНМАУ-ын Түүх", 1968, Улаанбаатар. 
Бирүү хотыг захирч байсан хятад ноён: “Өвөр чуулганаас урваж Гадаад Монголд очсон хумүүсийг цагийн байдлыг үзэж эртхэн хядаж сөнөөхгүй болбаас үл болно. Ялангуяа энэ Бавуужав гэгч хэдэн удаа хүн зарж удирдавч санаа хувилахгүй бөгөөд манай зарсан хүний чихийг огтолж явуулахыг үзвээс энэ хулгай ямар будлиан гаргахыг болзвоос үл болно".
"Би 1911 онд Говь мэргэн вангийн хошуунаас цэрэгт дайчлагдаж ирээд 2 жил хиртэй болоод зүүн урагш хятадын хар цэрэгтэй байлдахаар гүн Бавуужавын цэрэгт их бууны сумангийн даргаар явж Үхэрч-Овоо, Элсэн Дарвагай, Долон нуур, Жанчхүү, Бирүү хот, Лин-чин шаан, Лүй жи-янзы зэрэг газруудаар удаа дараа байлдаж явтал жанжин Бавуужавын оронд Манлай ван жанжнаар очиж жил илүүхэн болж Бирүү хотод ирэв. Тэндээ 2 сар болоод Богдоос тэндхийн цэргийг татан буулгаж Нийслэлд ир гэсэн ёсоор бууж Хужирбуланд ирэв. Цэргийн Яамны тушаалаар бүх цэргийг буулган халж зөвхөн 4 зах сүвийг харгалзах 50, 50 цэрэг үлдээхэд Хиагтын хилийг харах тавьтад би орсон юм..." Ядамын Лувсангомбо\1870-1962\-ын дурсамжаас. хуудас 459, "Монгол Ардын Журамт Цэргийн Дурдатгалууд". 1985.

No comments:

Post a Comment