Богд Хаант Монгол Улсын Манлай Баатар Жамсраны
Дамдинсүрэн/1871.3.13-1920.10-р сар/
"...Богдын Өргөөгөөс Барга жанжин Дамдинсүрэнээр удирдуулсан баргын
отрядыг Ховдод ирүүлэв. Го бээсийн оронд шинээр томилогдсон Ерөнхий
комадлагч Дамдинсүрэн бол эрэмгий дайчин, хятадтай олонтаа байлдаж явсан
хүн ажээ. Дамдинсүрэн бол өндөр нуруутай, 40 орчим насны, зоримог,
өргөн нүүртэй, монгол хүн гэхэд их том хар сахалтай хүн бөгөөд надад
сайхан сэтгэгдэл төрүүлэв. Энгийн, ярианд дуртай, юмыг хурдан ойлгодог,
маш шударга гэж алдаршсан, тэвчээр хатуужилтай, гүн бодол ухаантай хүн
ажээ..." Хуудас 80, 87, А.В Бурдуков. "Хуучин ба шинэ Монголд".
...1913.01.02: Өнөө өглөө над дээр Дамдинсүрэн, Удай тайж, түүний дүү
Ширээт лам нар ирсэн. Баруун Монгол дахь цэргийн командлагч асан, Ховдыг
чөлөөлөхөд алдаршсан Дамдинсүрэн одоо Гадаад Хэргийн сайдын туслах.
Гадаад хэргийг огт мэдэхгүй түүнийг цэргийнх нь хэрэгт оролцуулахгүй
байна хэмээн Дамдинсүрэн гомдол тавив. Цэргийн Сайд/Далай ван
Гомбосүрэн. А.Б/ нь ажлаа огт мэддэггүй нэгэн байдгаас цэргийн хэрэг
одоо бүрэн сүйдээд, цэргүүд жинхэнэ удирдагчгүй байна. Дамдинсүрэний
хэлээд байгаа нь нилээд ортой. Монголчууд цэргээ зохион байгуулах
үнэхээр шаардлагатай буй. Цэргийг цэргийнхэн, ядаж цэргийн хэргийг
сонирхдог хүмүүсээр удирдуулмаар байна. Одоо юу болж байна вэ гэвэл, Да
Лам/Цэрэнчимэд. А Болд/ болон түүн шиг номхон, буддистуудын нөлөөнд
автсан Өргөөгийн засгийн газар нь цэргийн хэргийг саатуулж, хэрэгтэй
хүмүүүсийг энэ мэтчилэн зайлуулсаар байгаа юм. Өргөөд 4 сар болохдоо би
тайж, түшмэл, лам, малчдыг л үзсэн болохоос биш, цэргийнхнийг/Тогтох
болон түүний дээрэмчдийг эс тооцвол/ үнэндээ үзсэнгүй..." хуудас 236.
"Девять месяцев в Монголии". И.Я Коростовец.
"...
02.01.1913. Утром были с визитом Дамдинсурун, князь Удай и его брат
Ширету-лама....Дамдинсурун, бывший цзянь-цзюнь/комадующий войсками/
Западной Монголии, прославившийся взятием Кобдо, ныне товарищ министра
иностранных дел. Дамдинсурун жаловался что ничего не понимает в
иностранных делах, а к военным его не допускают. Вообще военное дело в
полном расстройстве и нет настоящего руководителя, ибо военный
министр/Далай ван Гомбосүрэн. Алхана Болд/ ничего не смыслит в своей
специальности. Рассуждения Дамдинсуруна довольно справедливы: Монголия
действительно нуждается в организации военного дела. Нужны военные или,
по крайней мере, интересующиеся военным делом. Между тем, нынешнее
Ургинское правительство, проникнутое пацифистскими и буддистскими
тенденциями Даламы/Цэрэнчимэд. А Болд/ и его единомышленников, тормозит
развитие военного дела и устраняет людей, могущих оказать какую-либо
помощь в этом отношении. Действительно, за четырехмесячное пребывание в
Урге я видел князей, чиновников, лам, пастухов, но не видал военных,
если не считать Тохтохо и его банды...". хуудас 236, "Девять месяцев в
Монголии". И.Я Коростовец.
"01.02.1913...Сегодня виделся с Хайсаном....Он отнесся отрицательно к
военному плану посылки против китайцев мелких отрядов. Он думает, что
эти отряды не могут оказать серьезного сопротивления: они разбредутся в
разные стороны и начнут грабить своих же монголов. Он считает, что нужно
снарядить один крупный отряд и направить его в самый важный
стратегический пункт на границе Халхи и Внутренней Монголий, например,
Селингольский сейм. Начальство над отрядом следовало бы поручить
Дамдинсурену как самому смелому и опытному, а в помощь ему дать русских
инструкторов. В общем довольно разумно...". хуудас 277, "Девять месяцев в
Монголии". И.Я Коростовец.
No comments:
Post a Comment